RFID-ыг нэвтрүүлснээр жижиглэн худалдааны орлого 5.5% өсжээ

Хэвлэх

2018 оны 7-р сарын 03, Мягмар гариг, 01:22

"€œGS1 Англи"€ 2018 оны 2 сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ GS1-ын төв байгууллага болон ECR-ын хамтын нийгэмлэгийн группуудтай хамтран RFID-ыг ашигласнаар жижиглэн худалдаа 5,5-иар өссөнийг зарлалаа.

Picture23(ECR)-Efficient Consumer Response гэдэг нь хэрэглээний хямралыг үр ашигтай болгох, хүнсний салбарыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд илүү нийцүүлэх, нийлүүлэлтийн хэлхээний шаардлагагүй, үр ашиггүй зардлыг арилгахад чиглэсэн үйлдвэрлэл худалдааны хамтын ажиллагааны нийгэмлэг юм.

ECR нь эрэлтийн менежмент, нийлүүлэлтийн менежмент, бүтээмж, нэгтгэгчүүд гэсэн 4 үндсэн чиглэлийг хамтад нь авч үздэг бөгөөд энэ нь ECR-ын үндэс суурь болж байдаг.

ECR нийгэмлэг

2016 оны 9-р сард ECR-ийн хамтын нийгэмлэг Европ тивийн хэрэглэгчдийн ашиг тусын төлөө өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаачид, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой "ECR Европ"-ыг дахин байгуулсан.

Европын Холбоо болон олон улсын ECR-ийн Үндэсний Ассоциаци нь удирдан зохицуулах эрхийг эзэмшдэг бөгөөд Европын холбоо болон олон улсын ECR хамтын нийгэмлэгүүдийг холбож байдаг. ECR Shrink болон On Shelf Availability group зэрэг холбоодууд нь 1800 гаруй жижиглэн худалдаачин, үйлдвэрлэгч, болон үйлчилгээ нийлүүлэгчдийг нэгтгэн ажилладаг.

Leicester их сургуулийн профессор Адриан Бекийн гаргасан бие даасан тайлан нь технологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн дэлхийн жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, брэндүүдийн гол туршлага дээр төвлөрсөн. Энэ нь RFID-ийг жижиглэн худалдаанд ашиглах дэлхийн хамгийн цогц судалгаа болсон.

Бизнесийн гүйцэтгэлийн талаарх тоон өгөгдөл болон нүүр тулсан ярилцлагыг хослуулан ашигласан профессор Бекийн энэхүү судалгаа нь тэдний RFID-ыг хэрэгжүүлэх гол сургамжуудыг тодорхойлж өгсөн. Энэхүү ойлголт нь RFID-ийг жижиглэн худалдааны орчинд хэрэгжүүлэх үед тулгарч буй бодит бэрхшээлүүд мөн давуу талуудыг тодорхойлсон байна.

Судалгааны үр дүнд үндэслэн:

Picture22

Picture21

Бараа материалын нарийвчлал 50%-иар өсөж байсан бол жижиглэн худалдаачид RFID ашигласнаар нарийвчлал 93-99% өссөн. Энэ нь борлуулалтыг 1.5% - 5.5%-иар өсгөсөн.

Судалгаанд хамрагдсан нийт 10 компани RFID хэрэглээнээс эерэг ROI /хөрөнгө оруулалтын өгөөж/ хүртсэн байна.

ECR хамтын нийгэмлэгийн захирал Жон Фонтьян хэлэхдээ: энэхүү үр өгөөжтэй шинэлэг судалгааны төслийг санхүүжүүлэх болсондоо баяртай байна гэжээ.

Технологийн хувьд RFID-ыг жижиглэнгийн салбарт хэрэглэх нь нэлээд хүчин чармайлт шаардлагатай. Гэвч профессор Бекийн судалгаа нь зөв орчинд, бодитоор хандах, зөв тооцоолох нь үүний хэрэглээний гол зорилго бөгөөд RFID нь одоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй жижиглэн худалдааны компаниудад анхаарал татсан санхүүгийн саналыг санал болгодог.

"GS1 Англи"-ийн Гүйцэтгэх захирал Гари Линч хэлэхдээ: энэхүү бие даасан судалгааны гол цөм нь RFID-ыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн жижиглэн худалдааны компаниудад арилжаа болон үйл ажиллагааны ашиг тус маш их байгааг тодорхой харууллаа.

"GS1 Англи" нь RFID-EPC /бүтээгдэхүүний электрон код/ стандартын эзэмшигч, хэрэгжүүлэгчийн хувьд RFID-€“ыг хэрэгжүүлэгч жижиглэн худалдаачин, шийдэл нийлүүлэгчид зэрэгт үндсэн гол зөвлөгөөнүүдийг хүргэхээс гадна энэхүү судалгааны тайлан нь тус технологийг хэрэгжүүлэгч байгууллагуудад чухал хөтөч болж чадна гэжээ.

GS1-ын төв байгууллагын Үйлдвэрлэлийн салбарын хариуцсан ерөнхийлөгч Мариан Тиммонс тайлбарлахдаа: профессор Бек компаниуд RFID-ын хэрэгжүүлэлтийг хэрхэн удирдах талаар онцлон тэмдэглэсэн онцгой тайланг гаргасан. Тайланд дурдсанаар стандартууд хамгийн чухал бөгөөд судалгаанд хамрагдсан компаниуд стандарт дээр суурилсан хэрэгжүүлэлт нь нийлүүлэлтийн хэлхээнд харилцан ажиллах боломж, алсын хараатай байдал зэрэг нь ямар үнэ цэнэтэй болохыг ойлгосон гэжээ.

Судалгаанд дараах компаниуд хамрагджээ: Adidas, C&A, Decathlon, Lululemon, Jack Wills, John Lewis, Marc O'€™Polo, Marks & Spencer, River Island Tesco.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү. https://www.gs1uk.org/rfidinretailing

Холбоотой мэдээлэл