Энэ оны анхны сургалт, уулзалт амжилттай өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

"GS1 Монгол" нийгэмлэгээс шинээр зураасан код авч, гишүүнээр элссэн байгууллагууддаа зориулж энэ оны анхны сургалт, уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд ноос ноолууран бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоол, арьсан эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын 20-иод төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн сургалтаар үндсэн сэдэв болох "GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол"€-ын талаар мөн логистик нийлүүлэлтийн хэлхээний талаархи үндсэн ойлголт, зураасан код нь нийлүүлэлтийн хэлхээ, тээвэр логистикийн салбартай хэрхэн уялддаг талаархи мэдээллийг оролцогчдод өглөө. Түүхий эд материалын татан авалтаас эхлээд үйлдвэрлэл боловсруулалтын үйл ажиллагаа мөн бэлэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх нийлүүлэлтийн хэлхээ, түүнийг зөв оновчтой зохион байгуулах логистикийн арга шийдлүүд нь анхан шатны нэгж бүтээгдэхүүн дээр зураасан кодыг ашигласнаар амжилттай хэрэгжиж байна. Тус сургалтаар агуулах, тээвэрлэлт, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаанд логистикийн нэгжүүд дээр зураасан кодны ялгаатай төрлүүдийг ашиглах, тухайн зураасан кодын ач холбогдлын талаар оролцогчид анхны мэдэгдэхүүнийг олж авлаа.

Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүдэд "GS1 Монгол" нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"-ийн албан ёсны гэрчилгээг гардуулсан юм.

Picture154

ТАНЫ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865