Барилгын салбар GS1 системийг сонгож байна

PDFХэвлэхИ-мэйл

Picture104GS1 систем, түүний стандартуудыг тухайн хэрэгцээ, зориулалтаас хамаарч салбар харгалзахгүй ашиглах боломжтой байдаг. Үүний нэгэн тод жишээ нь Швед улсын барилгын томоохон компани, холбоодууд барилгын түүхий эд, материалыг GTIN буюу Худалдааны эд зүйлсийн глобал дугаар (ХЭЗГД)-аар таниулж, тодорхойлохыг шаарддаг болсон явдал юм. ХЭЗГД гэдэг нь дэлхий нийтэд аливаа худалдааны эд зүйлсийг дахин давтагдахгүйгээр тодорхойлох GS1-ын тодорхойлогч түлхүүр юм. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээний цаад утга нь салбарын төдийгүй нийгэм дэх тоон мэдээллийг сайжруулах, ул мөрийг мөрдөн мөшгих, тогтвортой байдлыг хангахад оршиж байна.

Шведийн барилгын салбар саяхныг хүртэл барилгын бараа материал, түүхий эдийг тодорхойлох нийтлэг аргачлалгүй явсан бөгөөд өөр өөр мэдээллийн сан бүхий гар ажиллагаагаар бүтээгдэхүүнээ хайдаг байсан. Тэрээр өнгөрсөн оны 9 сараас GTIN буюу ХЭЗГД-ыг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн шийдэлд хүрч ХЭЗГД-д зориулагдсан өгөгдлийн талбар нь тус салбарын бүтээгдэхүүний мэдээллийн санг хөнгөвчилж, хялбаршуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Ул мөрийг глобал хэмжээнд мөрдөн мөшгих, тогтвортой байдлыг хангах нь

Тус салбарын акулууд гэгддэг томоохон үйлдвэрлэгчид ХЭЗГД-ын хэрэглээ, ач холбогдлыг ойлгож, оновчтой ашиглах нь тус салбарт маш том давуу талыг бий болгоно хэмээн онцолсон байна. Мөн "€œТоон бүтцийг ашиглаж байна гэдэг нь ирээдүйн чиг хандлагаруу нийцүүлж буй хэрэг юм. Бэлэн байгаа мэдээллийг аюулгүй, удаан хугацаанд ашиглахын тулд тоон урсгалыг нэгтгэн таних тээвэрлэгч хэрэгсэл байх ёстой бөгөөд ХЭЗГД нь зөв мэдээллийг хилээс хил дамнан ажиллах боломжтой"€ гэсэн дүгнэлтэнд хүрч, тус стандартыг ашиглах болсон байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865