“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүд GEPIR олон улсын бүртгэлийн цахим системд нэгдлээ

PDFХэвлэхИ-мэйл

GS1 байгууллагын гишүүн 100 гаруй орны 1.000.000 гаруй компани бүртгэгдсэн олон улсын бүртгэлийн системд "GS1 Монгол" нийгэмлэгийн гишүүн, "€œХуба Хаяа"€ нэрийн бүтээгдэхүүнээрээ хэдийн танигдсан Хаан жимс СБТ ХХК, мөн "Саян" нэрийн шоколадны цуглуулгаар дотоодын төдийгүй гадны зах зээлд танигдаж яваа Заан фүүдс ХХК-ууд нэгдэж үйл ажиллагааныхаа баталгаа, чансааг нэгээр нэмлээ.

Picture97Picture96GEPIR-т бүртгүүлснээр:

  • Аливаа бизнесийн харилцагч, түнш, байгууллагуудын зураасан код бүхий дугаараар дамжуулан холбогдох хаяг, шаардлагатай мэдээллийг хайж, мөн эсэхийг шалгах, баталгаажуулах
  • GS1-ын бусад гишүүн орнууд, гишүүн байгууллагуудын гишүүнчлэлийн талаарх мэдээллийг шалгах,
  • GS1 систем, зураасан кодны албан ёсны хэрэглэгч, гишүүн гэдгээ баталгаажуулах,
  • Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилан таниулах зэрэг давуу талтай болж байгаа юм.

Энэхүү системд "GS1 Монгол" нийгэмлэгийн зураасан код хэрэглэгч, гишүүд бүртгүүлэх боломжтой. Тус системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

http://www.gs1mn.org/index.php?option=com_content&view=article&id=2377&Itemid=88


ТА БҮХНИЙ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865