Tesco, Carrefour нар “стратегийн нэгдэл”-ээр дамжуулж өртгийг бууруулахаар ажиллаж байна

PDFХэвлэхИ-мэйл

Дэлхий дээр 6800 гаруй сүлжээ дэлгүүр, 440.000 орчим ажилчидтай хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгч компани Tesco, 12300 гаруй дэлгүүртэй, дэлхийн хайпермаркет сүлжээ дэлгүүрийн акулуудын нэг гэгддэг Францын Carrefour нар бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулж, үйлчлүүлэгч нарт хямд үнийг санал болгохоор "Стратегийн нэгдэл"€ гэсэн санаачлагын хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тэдний төлөвлөж буй "стратегийн харилцаа"€ гэдэг нь дэлхийн нийлүүлэгчдийг хооронд нь холбож, брэнд бүтээгдэхүүнүүдийг түгээх үйл ажиллагаа аж. Carrefour Европын хамгийн том жижиглэн худалдаачин бол Tesco мөн Их Британийн хамгийн том жижиглэн худалдаачин. Өнгөрсөн жилийн байдлаар Tesco-ийн ажилчид 440.000 хүрч, 57.5 тэрбум фаундын борлуулалтаас 1.3 тэрбум фаундын ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн.

Carrefour-ийн хувьд 30 гаруй оронд 12300 орчим дэлгүүртэй, 375.000 орчим ажилчидтай, өнгөрсөн жил 88.2 тэрбум евроны борлуулалт хийсэн байна. Тэрээр 2 жилийн турш өртөг бууруулах талаар ярилцаж байгаа боловч хараахан гэрээ хэлцэл хийж, үзэглээгүй байгаа бөгөөд ирэх сараас хэлцэл хийж, баталгаажуулахаа мэдэгдсэн байна.

Picture77

Өдгөө хүнсний салбар маш хурдацтай өөрчлөлтийн шатанд явж байна. Tesco-оос Booker, April зэрэг бөөний худалдаачид худалдан авалт хийж эхэлсэн төдийгүй АНУ-ын жижиглэнгийн салбарын тэргүүлэх Walmart-тай хэлцэл хийж, интернет худалдааны акул Amazon-ийг ч уг салбарт оруулахаар бэлтгэж байна. Amazon өнгөрсөн жил Whole foods нэртэй дээд зэрэглэлийн хүнсний дэлгүүрийг худалдан авч, Amazon fresh үйлчилгээгээр дамжуулан хүнсний бүтээгдэхүүний борлуулалт хийж, одоогоор Лондон болон Зүүн Өмнөд хэсэг рүү чиглэн ажиллаж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний цахим худалдаанд оролцоход мэдээжийн туршлага арвинтай, том хамтрагч болж чадах юм.

Бизнесийн сурвалжлагч Эмма Симпсон хэлэхдээ:

"Арваад жилийн өмнө ингэж нийлүүлэгчдийг зангидах талаар төсөөлж ч үзээгүй байлаа. Энэ 2 том супермаркет хурдацтай нэмэгдэж буй өрсөлдөөний шахалтанд ороод байна. Европ даяар үйл ажиллагаа, борлуулалт маш өргөн тархсан Aldi, Lidl нар нийлүүлэгчдийнхээ хувьд асар том худалдан авагчид юм. Тэд ихэвчлэн өөрсдийн брэнд, бүтээгдэхүүнээрээ хязгаарлаж, үнэд өөрчлөлт оруулахад маш хэцүү бизнесийн модулиар ажилладаг. Гэхдээ энэ нь ганц бизнесийн холбоо бүхий байгууллага биш юм."

Үүнээс гадна Европт их хэмжээний худалдан авалт хийдэг томоохон группууд бий. Түүний нэг болох AMS sourcing группын Morrisons өөрсдийн зарим нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнээ худалдахыг зөвшөөрдөг. Мөн Sainsbury's, Asda нар нэгдэхээрээ нилээд том худалдан авагч нар болдог.

Бүх томоохон уламжлалт супермаркетууд бизнесийн өрсөлдөөний өөрчлөлт, дарамтанд зохицон, өртгийг бууруулан ашигт ажиллагаагаа илүү сайжруулахын төлөө хичээн ажиллаж байна. Харин Tesco-ийн зүгээс энэ бүхний шийдэл нь "€œстратегийн нэгдэл"€ байх болно гэж үзэж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-44679884

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865