Олон улсын сертификат олголоо

PDFХэвлэхИ-мэйл

Худалдаа хөнгөвчлөх гол хэрэгсэл болох GS1 систем, түүний стандартын нэг төрөл зураасан код нь олон улсад хүчинтэй төдийгүй тухайн хэрэглэгч хувь хүн, аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагааны найдвартай байдлын нэг үзүүлэлт болдог давуу талтай билээ.

Энэ ч утгаараа 2018 оны 6 сарын 7-ны өдөр "GS1 Монгол" нийгэмлэгээс шинэ гишүүд, хэрэглэгчиддээ уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит сургалт, арга хэмжээгээ зохион байгуулж, "GS1 Монгол" нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"-ийн албан ёсны гэрчилгээг гардууллаа. Эдгээр шинэ гишүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаандаа худалдааны зориулалттай нэг хэмжээст зураасан код буюу GS1-13 болон QR кодыг ашигладаг бөгөөд бусад кодны төрөл, хэрэглээг тэр бүр мэддэггүй тул GS1 системийг хэрэглэх боломж түүний стандарт, ач холбогдол болон бусад боломжуудын талаар танилцуулж санал солилцлоо. Мөн бидний хамтран ажиллагч Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "Инноваци ба оюуны өмчийн хөгжил" ТББ-ын тэргүүн Г.Ариунаа урилгаар оролцон "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт"-ын талаар чухал мэдээллийг гишүүдэд хүргэлээ.

Тус арга хэмжээнд Блүфин ХХК, Эм эл жи би ХХК, Сор хүнс трейд ХХК, Ялгуун аксессорис ХХК, Арван ундарга ХХК, Өлзий экологийн хүнс ХХК, Дүнжингарав фүүдс ХХК, Люкс диализ ХХК, Грийн пийрл ХХК, Эм эс ти пэт фүүд ХХК, Хай сэйл ХХК, Силк рөүд мэжик ХХК, Фото сет ХХК, Мэжик би фүүдс ХХК, Би ти ар эс ХХК, Цэгц хүнс ХХК, Жаран хайлаас нөхөрлөл, Хос гурван оргидог ХХК, Отсама нэгдэл ХХК, Анд булаг ХХК, Янмал ХХК, Эс ти эс фүүдс ХХК, Куншуах ХХК, Отто мир ХХК зэрэг мах, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, архи, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ноос ноолуур, торгон хувцас эдлэл, гар урлал, батерей, хэвлэл, бичиг хэрэг, эм эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт эрхэлж үндэсний үйлдвэрлэлдээ гар бие оролцож яваа 20 гаруй бизнесийн төлөөллүүд оролцлоо.

Холбоос: https://www.facebook.com/GS1Mongolia/

2

ГИШҮҮД ТА БҮХЭНД БИЗНЕСИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865