“Логистикийн 7 хоног-2018” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

ЗТХЯ, АТҮТ, УБТЗ ХНН, "GS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, МТЗНХ хамтран "Дэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 6 дахь жилдээ "Логистикийн 7 хоног-2018"€ арга хэмжээг "€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг"€ сэдвийн дор өргөн хүрээнд, олон төрлөөр амжилттай зохион байгууллаа.

1. Хэлэлцүүлэг уулзалт

"€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг"€ сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт төр хувийн хэвшлийн хамтарсан 100 гаруй оролцогчид оролцож, ЗТХЯ, ГХЯ,УУХҮЯ, ЭХЯ зэрэг яамдууд, АТҮТ, Үндэсний хөгжлийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв Think tank, Нийслэлийн тээврийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УБТЗ ХНН, МТЗам ТӨХК, ИНЕГазар, Эрдэнэт үйлдвэр ХХК, МТЗНХ, GS1 Монгол нийгэмлэг, ММЗИХолбоо зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд өөрийн хариуцсан салбар бүрт логистикийн гүйцэтгэж буй үүргийн талаар асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлээ.

deer 1

Илтгэлийн сэдвүүдийг сонирхуулбал:

  • Төрөөс тээвэр логистикийн салбарт баримталж буй бодлого, стратеги
  • Үндэсний логистикийн сүлжээний зураглал
  • Монгол улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, тулагмдаж буй асуудлууд
  • Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр ба логистик
  • Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • Нийслэлийн тээврийн салбар дахь логистикийн асуудал
  • Хөшигтийн хөндийд логистик төв байгуулах асуудал
  • Улс хоорондын тээвэрлэлтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ
  • Зүүн хойд Азийн улс орнуудад эрчим хүч экспортлох болможийн судалгаа
  • Төмөр замын ачаа тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
  • Төмөр замын зүүн бүсийн коридор
  • Эрдэнэт үйлдвэрийн тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • Олон улсын тээвэр зуучлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • Гадаад худалдаан дахь логистикийн асуудал
  • Монгол улсын логистикийн салбарын эрх зүйн орчны төлөвшлийн асуудал гэх мэт

Хэлэлцүүлгийн үеэр илтгэгч болон оролцогч нараас гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

2. Шилдэг илтгэлийн уралдаан

Энэ жилийн ЭШӨ-ийн уралдааныг мөн л "€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг"€ сэдвийн дор багш судлаач, оюутнуудын дунд зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа. Энэ жилийн уралдаанд тухайн чиглэлээр мэргэшсэн, тухайн салбарт ажиллаж буй судлаачид, сургуулийн оюутнууд оролцож, сонирхолтой асуудал дэвшүүлэн, сонгосон сэдвийн хүрээнд өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн, цаашид хэрэгжүүлэх боломжтой арга аргачлал, саналуудыг гаргаж, шийдлийг өөрсдөө эрэлхийлж байснаараа онцлог байлаа.

dund 1

Багш судлаачдын уралдаанд:

  1. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд Э.Чанцалдулам -1 р байр
  2. Монгол-Солонгосын хооронд нүүрс тээвэрлэх оновчтой замчлалыг тодорхойлох судалгаа Б.Түмэнжаргал -2 р байр
  3. УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага Ц.Энхтөгс -3 р байр
  4. Нийтийн тээврийн төлөвлөлтийн гадаад орны туршлага, сургамж Б.Сэлэнгэ-Тусгай байр

Оюутны төрөлд:

  1. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээнд GS1 систем, зураасан кодыг хэрэглэж байгаа байдал, нийгэмд нөлөөлж буй байдал Э.Шинэцэцэг-1 р байр
  2. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагын өнөөгийн байдал түүнийг сайжруулах арга зам Т.Энхтуул, Б.Оюумаа-2 р байр
  3. Улаанбаатар хотоос Баянхонгор-Баян-Өлгий чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн маршрутыг шинэчлэн зоихон байгуулах Г.Цэрэндолгор-3 р байр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Шилдэг илтгэлийн уралдаанд материал ирүүлсэн бүх оролцогчдод талархал илэрхийлийн сацуу ирэх жилийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

3. Сургалт

Энэ жилийн арга хэмжээний хүрээнд "Логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежмент, загварчлал" сэдвийн дор бүтэн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 20 гаруй байгууллагын худалдаа, тээвэр, логистикийн менежерүүд хамрагдаж, "Нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын асуудал", "€œГадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс 2010", "€œДалайн тээвэрлэлт, түүнтэй холбоотой асуудлууд"€, "Логистик дах тооцооллууд" зэрэг өнөөгийн худалдааны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, мэдвэл зохих сэдвүүдээр мэргэжлийн багш, судлаач болон салбартаа ажиллаж буй туршлага бүхий хүмүүсээр хичээл заалгаж, өөрсдийн мэдлэгийг дээшлүүллээ. Логистик, нийлүүлэлтийн хэлхээний талаар дараа дараагийн цогц сургалтуудыг цаашид ч мөн бид зохион байгуулах болно. Сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардууллаа.

door 1

4. Танилцах аялал

Өмнөх жилүүдэд бид логистикийн 7 хоногийн хүрээнд хийгдэх танилцах аялалуудыг Улаанбаатар хот дотор зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэр, агуулах, логистикийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцуулдаг байсан бол энэ жилийн аялалыг хөдөө орон нутаг руу чиглүүлэн зохион байгууллаа.

ayalal 1

Аялалын хүрээнд Монгол улсын нийгэм, эдийн засагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон хувь нэмэр оруулж буй Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэт хивс ХХК, Натурал тэкстайл групп ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК гэх мэт аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

ayalal 2

Дээрх аялалд нийт 70 орчим оролцогчид хамрагдсан бөгөөд худалдаа, тээвэр, уул уурхайн салбарт логистикийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагуудыг газар дээр нь, тухайн орчноос нь мэдэж, судалж авсан нь оролцогчдын хувьд ач холбогдол өндөртэй арга хэмжээ боллоо.

ayalal 3

Бүтэн 7 хоног үргэлжилсэн арга хэмжээнд нийт тоогоор 200 орчим оролцогчид хамрагдсан нь бидний зохион байгуулсан арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж, үр өгөөж, ач холбогдлыг өндөрт гаргаж өгсөн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Бид бүхний хүсэлтийг хүлээн авч хэлэлцүүлэг уулзалтанд сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн нийт илтгэгч нар, ЭШӨ-ийн уралдаанд идэвхитэй оролцсон нийт багш судлаач, оюутнууд, сургалтанд хичээл заасан багш нар болон танилцах аяллыг зохион байгуулсан аж ахуй нэгжүүд, аялалд хамрагдсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, дараа дараагийн жилүүдэд зохион байгуулах арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг уриалж байна.

"Логистикийн 7 хоног-2018"€ арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЗТХЯ, АТҮТ, УБТЗ ХНН, МТЗНХ, ММЗИХ Монголын төмөр зам ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэт хивс ХХК, Натурал тэкстайл групп ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК зэрэг хамтрагч, ивээн тэтгэч, дэмжигч байгууллагууд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ирэх жилийн Логистикийн өдөрлөгөөр эргэн уулзацгаая.

16

Арга хэмжээний зургуудыг Та бүхэн манай GS1 Mongolia facebook page хуудаснаас үзэж сонирхох буюу тус хуудсаар дамжуулан манай дараа дараагийн арга хэмжээнүүдийн мэдээллийг авах боломжтой юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865