"GS1 Монгол" нийгэмлэгийн шинэ гишүүд сургалтанд хамрагдлаа

"GS1 Монгол" нийгэмлэгийн шинэ гишүүд сургалтанд хамрагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

30421503 10155699204567858 1537347408 n"GS1 Монгол" нийгэмлэг нь 2018 оны 4 сарын 19 ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит сургалт, арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Ханбогд соурс ХХК, Хүнс сервис ХХК, Инару биомедикал ХХК, Тайван зул ХХК, Эфэнди ХХК, Оптимал солюшн ХХК, Софт акуа ХХК, Эко маалинга ХХК, Эбо интернэшнл ХХК, Бриллекс ХХК, Монгол маркет ХХК, Эрчис хүнс ХХК, Батсайн үйлс ХХК, Фореко ХХК, Монгол маркет ХХК, А.Оюунчулуун, Г.Доржготов зэрэг хүнс, эрүүл мэнд, хувцас, гар урлалын чиглэлийн нийт 20 гаруй хэрэглэгч гишүүд хамрагдаж, "GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол"€ сэдвээр мэдээлэл сонсон, өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа.Мөн энэхүү арга хэмжээнд Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "Инноваци ба оюуны өмчийн хөгжил" ТББ-ын тэргүүн Г.Ариунаа урилгаар оролцон "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт" сэдвээр оролцогчдод хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэлээ. Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүд маань "GS1 Монгол" нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"-ийн албан ёсны гэрчилгээг гардан авч, харилцан мэдээлэл солилцсон юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865