Гаалийн болон Мэргэжлийн хяналтын байцаагч нарт сургалт-уулзалт зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

2"GS1 Монгол" нийгэмлэг нь GS1 систем, түүний стандартуудыг Монгол улсад хэрэгжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр олон талын арга хэмжээг зохион байгуулж, энэ чиглэлээр холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна. Үүний дагуу бид Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, татварын мэдээллийн технологийн төвтэй хамтран гаалийн хяналтын болон мэргэжлийн хяналтын худалдааны салбарын байцаагч нарт GS1 систем, зураасан кодны хэрэглээ, стандарт, олон улсын туршлагын талаар мэдээлэл өгөх сургалт болон GS1 систем, зураасан кодыг хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа болон эдгээр байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой байна, мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.

6GS1 системийг гаалийн хяналтын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүний талаархи мэдээллийг урьдчилан таамаглах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, холбогдох зардлуудыг бууруулах ач холбогдолтой бол худалдааны салбарт нэвтрүүлснээр цаг хугацаа зардлыг бууруулах, нөөцийг зөв хянах, бүртгэл тооцооллыг нарийн тодорхойлох, нийлүүлэлтийн гинжин сувгийн бүхий л талуудын худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийг олгож байгаа юм.Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарыг сургалтанд хамруулснаар GS1 систем, зураасан кодны талаарх тэдний мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй худалдаанд оролцогч төрийн голлох хоёр байгууллагаар дамжуулан тус системийн талаар илүү олон хэрэглэгч, худалдаа эрхлэгч нарт зөв мэдлэг мэдээлэл түгээх өргөн боломж бүрдсэн арга хэмжээ боллоо гэж нийгэмлэгийн зүгээс үзэж байна.

Түүнчлэн МХЕГазартай хамтран "Хүнсний аюулгүй байдлын талаархи хууль тогтоомжийн эмхтгэл" гарын авлагыг хэвлүүлэн, сургалтын үеэр гаргаж танилцуулсан бөгөөд тус гарын авлагад хүнсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмуудыг цогцоор тусгасан төдийгүй GS1 системийн танилцуулга, зураасан кодны стандартын талаар болон Монгол улсын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагад зураасан кодны хэрэглээний тухай хэрхэн тусгасан талаархи мэдээллүүдийг багтаасан болно.

5

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865