"GS1 Монгол" нийгэмлэгийн шинэ гишүүд GS1 систем хэрэглэгчийн албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа

PDFХэвлэхИ-мэйл

322Өнөөдөр "GS1 Монгол" нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит сургалт, арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Серум косметикс ХХК, Их элээт ХХК, Папа интернешнл ХХК, Сайн шүтээн ХХК, Зөв түлхүүр ХХК, Брюверкс ХХК, Эс крафт фүүд ХХК, Монголын хөдөөх шинэчлэлийн төлөө фермерүүдийн холбоо, Танил дулаан хаан ХХК, Гранд пиглет ХХК, Хаш хүнс трейд ХХК, Мөөжиг органик ХХК, Идэр ивээлт ХХК, Элиша ХХК болон Хөгжлийн шийдэл ТББ-аас АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрэээнд бойжиж байгаа хувиараа бизнес эрхлэгч зэрэг хүнс, эрүүл мэнд, хувцас, гар урлалын чиглэлийн нийт 20 гаруй хэрэглэгч гишүүд хамрагдаж, "GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол” сэдвээр мэдээлэл сонсон, өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа. Мөн энэхүү арга хэмжээнд Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "Инноваци ба оюуны өмчийн хөгжил" ТББ-ын тэргүүн Г.Ариунаа урилгаар оролцон "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт" сэдвээр оролцогчдод хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэлээ. Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүд маань "GS1 Монгол" нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"-ийн албан ёсны гэрчилгээг гардан авч, харилцан мэдээлэл солилцсон юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865