Азийн Хөгжлийн Банкнаас Монгол улсын тээврийн салбарт оруулсан хувь нэмэр

Азийн Хөгжлийн Банкнаас Монгол улсын тээврийн салбарт оруулсан хувь нэмэр

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улсын тээврийн салбарын гол түнш болсон АХБ нь Монголын автозам, иргэний нисэх, төмөр зам, логистик болоод хотын тээврийн салбарын хөгжилд 13 удаагийн зээлд 485 сая доллар, 6 удаагийн буцалтгүй зээлд 64 сая доллар, техникийн туслалцаа үзүүлэх 29 төсөлд 21 сая доллар нийтдээ 570 сая доллараар санхүүжүүлсэн байна.

Монгол улсын зам тээврийн хөгжил буурай байдал нь гадны зах зээлд нэвтрэх боломжийг нэг талаараа хязгаарлаж байдаг төдийгүй хоёр том хөрш болох БНХАУ, ОХУ-аас гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд нилээд хамааралтай, далайд гарцгүй орны хувьд томоохон хүндрэл болж байдаг. Тиймээс улс орны зам, тээврийн хөгжил нь засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсаар ирсэн.

11111

1992 онд АХБ-аас ирэх 10 жилийн улсын автозамын сүлжээний Мастер төлөвлөгөөг шинэчлэхэд Монголын засгийн газарт туслалцаа үзүүлсэн бөгөөд тус мастер төлөвлөгөөнд үндэслэн тэргүүлэх замын корридоруудыг сайжруулах техник, эдийн засгийн үндэслэлийг хийх судалгааг мөн санхүүжүүлжээ. Тэрээр улсын болон бүс нутгийн эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй, Азийн хурдны замтай автозамын сүлжээгээ нэгтгэхэд нь туслах зорилгоор гол босоо тэнхлэгийн автозамын корридоруудын хөгжилд дэмжлэг үзүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд АХБ-аас Монголын автозам, иргэний нисэх, төмөр зам, логистик болоод хотын тээврийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын заримаас дурдвал:

Иргэний нисэх

Тус салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бүтэц зохион байгуулалтын шинэчлэл, шинэ бодлогыг дэмжин техникийн, үйл ажиллагааны, агаарын замын аюулгүй байдал болон нислэгийн хөдөлгөөний хяналтын дутагдлыг сайжруулахад чиглэн ажиллажээ.

Төмөр зам ба логистик

АХБ-аас логистикийн чадавхийг сайжруулахын тулд Замын-Үүд дэхь орчин үеийн бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэхэд санхүүжилт хийж байгаа аж. Түүнчлэн хотын гадна байрлаж буй төмөр замын шугамыг тойрсон шинэ корридоруудыг нээж олоход шаардлагатай техникийн туслалцааг үзүүлж байгаа нь төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй, хот суурин газрын тээвэр, хүрээлэн буй орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Хотын тээвэр

Нийслэлд байгаль орчинд ээлтэй тээврийн тогтолцоог бий болгож, тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцлийг хангахын тулд хотын тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг мөн санхүүжүүлж байна. Хотын тээврийн шинэ тогтолцоо нь цэвэр, үр ашигтай нийтийн тээврийн үйлчилгээнд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, замын хөдөлгөөний болон замын аюулгүй байдлыг улам бүр сайжруулахад чиглэнэ.

Автозам

Тээврийн салбарын үйл ажиллагаанд автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд Тогтвортой Тээврийг санаачилах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2010 онд боловсруулж, 2012 онд баталсан. 2020 он гэхэд автозамын ослын тоог бууруулах зорилгоор НҮБ-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны зорилтот нийцүүлэн дэд бүс нутгийн автозамын аюулгүй байдлыг хангах үүргийг 2015 онд КАРЕК-ын 14 дүгээр чуулганаар баталсан байна.

Одоогийн байдлаар зам тээврийн ослын хувь, хэмжээг бууруулах, автозамын аюулгүй байдлын үндэсний бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хангах зорилгоор техникийн туслалцаа үзүүлж байна.

Эх сурвалж:https://www.adb.org/sites/default/files/publication/400826/mongolia-transport-fact-sheet.pdf

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865