GLN - Байршлын Глобал Дугаарыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагууд-3

PDFХэвлэхИ-мэйл

Цуврал №3.

1. Хонг Конгийн улсын эмнэлгүүдийн эм, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээг орчин үеийн болгожээ.

2010 онд эмнэлгийн захиргаа нь нийлүүлэлтийн хэлхээг орчин үеийн болгох төслийг 2 үндсэн зорилгын дагуу эхлүүлсэн байна. Нэгд, цахим өгөгдлийн стандарт мессеж зэрэг эд зүйлийг дахин давтагдашгүй дугаараар стандартжуулж, их хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг гараар бүртгэхгүйгээр ул мөрийг мөшгин тогтоох боломжийг бий болгох. Хоёрт, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн үр ашигтай үйл ажиллагааг бий болгоход чиглэжээ. Эм, эмийн бүтээгдэхүүний томоохон дистрибьютруудын дэмжлэгтэйгээр дээрх зорилгоо 2013 онд амжилттай хэрэгжүүлж чаджээ.

Зорилго /Асуудал

  • Их хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг гараар бүртгэхгүйгээр ул мөрийг мөшгин тогтоох боломжийг бий болгох
  • Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн үр ашигтай үйл ажиллагааг бий болгох

Үр ашиг / Үр дүн

  • Эмнэлгийн асрамжийн үйлчилгээ, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулж, зөв эмчилгээ хийж, эм, эмийн бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих, эмийн урсгалыг сайжруулсан зэрэг чухал ач холбогдолтой байв.
  • Нийлүүлэлтийн хэлхээг орчин үеийн болгох төслийн хүрээнд БГД-аар дамжуулан бүтээгдэхүүний байршлыг мөшгих явцыг хурдан болгосон.
  • Хүргэлтийн байршлуудад БГД-ыг, логистикийн нэгжүүдэд Тээврийн чингэлэгийн дугаарыг, бүтээгдэхүүнүүдэд ХЭЗГД-ыг хэрэглэснээр нийлүүлэлтийн хэлхээн дэх эрсдэл харагдахуйцаар сайжирсан.

2. Дижон их сургуулийн эмнэлгийн бүх өрөө, байршлуудыг тодорхойлж, ул мөрийг мөшгих боломжтой болжээ.

Францын Bourgogne мужийн хамгийн том улсын эмнэлэг болох Дижон нь эмнэлгийн агуулахаас нэгж бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих үйл ажиллагааг хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдал, үр ашгийг алхам алхмаар нэмэгдүүлэх болсон. Бүтээгдэхүүний ул мөрийг цахим хэлбэрээр хянаж, цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулжээ. Тус эмнэлэг нь үр ашиг, ул мөрийг мөшгих, өвчтөний аюулгүй байдлын чухал сайжруулалтыг олж хараад ул мөр мөшгих үндсэн суурь хэрэглүүр болох GS1 стандартын тусламжтай агуулахын логистикийн платформыг бий болгосон байна.

Зорилго / Асуудал

  • Дотооддоо эмнэлгийн бүтээгдэхүүнүүдийн ул мөрийг мөшгих боломжийг бий болгох

Үр ашиг / Үр дүн

  • БГД-аар дамжуулан эмнэлэг доторх бүтээгдэхүүн, үйлчилгээний хүргэлтийн ул мөрийг мөшгих болсон
    GS1-128 зураасан код бүхий БГД-ыг өвчтөн бүрийн өрөөний үүдэнд байршуулж, орж гарч буй бүх бүтээгдэхүүн, үйлчигээг скайнаар уншуулж байна.

gln

3. Charite их сургуулийн эмнэлгийн стандартчилалд БГД-ын оруулсан хувь нэмэр

Байршлыг үнэн зөв, нарийн тодорхойлохын ач холбогдлыг ойлгосноор Charite их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээний стандартад нийцсэн БГД-ыг хэрэгжүүлэхээр шийдсэн.

Зорилго / Асуудал

  • Байршлыг үнэн зөв, нарийн тодорхойлохын ач холбогдлыг ойлгох

Үр ашиг / Үр дүн

  • БГД-ын хэрэглээ нь эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээнд дараах чухал сайжруулалтуудыг авчирсан.
  • Додоот, гадаад хүргэлтийн явц дахь алдааг бууруулж, хүргэлтийн байршлын талаарх зөв мэдээллээр хангах болсон.
  • Худалдан авах захиалга болон нэхэмжлэхийн процессыг илүү нарийвчилсан. GEPIR болон бусад санал болгосон үйл ажиллагааны дагуу тухайн цаг үед нь БГД-уудыг шинэчлэх боломжтой болжээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865