GLN - Байршлын Глобал Дугаарыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагууд-2

GLN - Байршлын Глобал Дугаарыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагууд-2

PDFХэвлэхИ-мэйл

Цуврал №2.

1. Ramsay эрүүл мэндийн халамжийн төв GS1 стандартын үр ашгийг хүртсээр байна

Тус төв нь Австралийн үндэсний онлайн үйл ажиллагааны зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ нийлүүлэлтийн хэлхээний үр ашгийг сайжруулахыг зорьсон юм. Электрон мэдээлэл солилцох стандартыг оруулаад нийлүүлэгчдийн хоорондох харилцааг дэмжихийн тулд мэдээллийг олж авах, тодорхойлох, хуваалцах зорилгоор GS1 стандартыг иж бүрнээр нь эрүүл мэндийн системдээ нэвтрүүлсэн.

Зорилго /Асуудал
Нийлүүлэлтийн хэлхээний үйл явц дахь үр ашгийг сайжруулах

Үр ашиг / Үр дүн

  • Ramsay төв нь худалдан авах үйл ажиллагааны үр ашиг, хурдыг нэмэгдүүлснээс гадна эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээний тусламж үйлчилгээг цагт нь хүргэх болсон.
  • Мөн төлбөр тооцоо, гүйлгээний бичиг баримтын зардал нь 95%-иар буурсан.

2. Эрүүл мэндийн нэгдсэн төвдөө GS1 системийг нэвтрүүлснээр цахим үйлчилгээг боловсронгуй болгожээ

Эрүүл мэндийн нэгдсэн төв нь ажилчдад ихээхэн дарамт учруулдаг бичиг цаасны зарим ажлыг автомат болгохоор GS1 и-мессежний стандарт болон GS1 XML-ийг хослуулсан шийдлийг ашигласан. Тус төв нь цахим үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүтээгдэхүүний үнэн зөв, бүрэн мэдээлэлд үндэслэнэ гэдгийг ухамсарлан ҮБК-ийг хүн амд хүргэснээр олон эерэг үр дагавруудыг гаргасан байна.

Зорилго /Асуудал
Ажилчдад ихээхэн ачаалал нэмж буй бичиг цаасны хэмжээ

Үр ашиг / Үр дүн

  • Нийлүүлэгчдийн захиалгыг гар аргаар боловсруулдаг байсан бол GTIN & GLN-ийг ашиглаж эхэлснээр бараа бүтээгдэхүүнүүдийг сав баглаа боодлын түвшин сайжирч, зөв байршилд зөв тээвэрлэх болсон байна. Энэ нь цаашдаа нийлүүлэгчид эрүүл мэндийн нэгдсэн төврүү мэдээллийг GS1-ийн стандарт и-мессежээр явуулах боломж бүрдэж, төвөөс түүнийг хүлээн авч нэгтгэхэд хялбар тогтолцооруу шилжсэн байна.

GLN chart0

3. RFID ашиглан эмнэлгийн тоног төхөөрөмжийг үр ашигтайгаар удирдаж байна

Гразын анагаахын их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн судалгааны төвд GS1 стандартыг хэрэгжүүлж, RFID-ийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийснээр жил бүр хийдэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тооллогын цаг хугацаа болон нөөцийг хэмнэх болжээ.

Зорилго / Асуудал
Жил бүр хийдэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тооллогод шаардагддаг хугацаа, нөөцийг хэмнэх

Үр ашиг / Үр дүн

  • GS1 стандартууд, электрон бүтээгдэхүүний код, RFID технолигийг нэвтрүүлж жил бүрийн тооллогод зарцуулагдах цагийг 96%-иар бууруулжээ.

4. Канадын эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээг өөрчилсөн туршлага

Канад улсын эрүүл мэндийн салбарын нийлүүлэлтийн хэлхээнд стандарт бий болгоход тулгарч байсан саад бэрхшээл, тэдгээрийг хэрхэн өөрчилж, хүчин чармайлт гаргасан туршлагыг харж болно. Сүүлд хийсэн хөгжүүлэлт нь төрийн байгууллага, эрүүл мэндийн салбарын оролцогчид, худалдан авах байгууллагууд, нийгэмд чиглэсэн үйлчилгээ үзүүлэгч нарыг хамарсан байна.

Зорилго /Асуудал
Стандарт бий болгож, эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээг үр ашигтай болгох

Үр ашиг / Үр дүн

  • ХЭЗГД, БГДугаар зэрэг дэлхийн стандартыг бүтээгдэхүүн, байршлыг тодорхойлоход хэрэгжүүлснээр системээс бүтээгдэхүүний мэдээллийг автоматаар дахин дуудаж, ул мөрийг мөшгин тогтоох харьцангуй боломжийг бий болгож байгаа юм.
  • Худалдааны түншүүдийн хооронд үйлдвэрлэлд тохирсон, үнэн зөв мэдээлэл солилцох нөхцлийг бий болгож байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний системд үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865