GEPIR буюу Худалдааны талуудын электрон мэдээллийн глобал бүртгэл

alt

Худалдааны талуудын электрон мэдээллийн глобал бүртгэл нь (Global Electronic party€™s information registry буюу GEPIR) 100 гаруй орны 1000.000 гаруй компаний үндсэн мэдээллийг агуулж буй олон улсад тархсан өгөгдлийн сан юм.

Энэ үйлчилгээ нь GS1-ийн гишүүн байгууллагуудаар дамжин нэгтгэгдэж байдаг.

GEPIR нь 2014 оны 3 сард сайжруулалт хийж нийт 112гишүүн орны мэдээллээр баяжигдаж гишүүн байгууллагуудын гол хэрэглээ болж чадсан.

GEPIR гэж юу вэ?

GEPIR нь цор ганц интернет дээр суурилсан үйлчилгээ бөгөөд GS1-ийн гишүүн орнуудын компаниудтай холбогдох үндсэн мэдээлэлд нэвтрэх үйлчилгээг үзүүлж байдаг. Өнөөдрийн байдлаар төв байгууллагаас GEPIR-ийн 70 гол зангилаа хэсгүүдийг зохицуулж байгаа бөгөөд гишүүн байгууллагуудад үр ашигтай үйлчилгээ болж байна.

Яагаад GEPIR-т бүртгүүлэх хэрэгтэй вэ?

  • Хэрэглэгч, харилцагч түншүүд, экспортлогч, импортлогч орны гааль зэрэг холбогдох байгууллагууд танай холбоо барих албан ёсны хаяг болон зураасан кодны албан ёсны эзэмшигчийн мэдээллийг баталгаажуулан шалгахад
  • GS1-ийн төв байгууллага "GS1 Монгол"нийгэмлэгээр дамжуулан компаний дугаарыг баталгаажуулах буюу олон улсын хэмжээнд мэдээллийг бүртгэхэд
  • GS1-ийн бусад гишүүн байгууллагууд бусад улс орнууд дахь гишүүнчлэлийн мэдээллийг шалгахад
  • Зураасан код, бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагаагаа албан ёсны бүртгэлтэй гэдгийг харуулах, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилан таниулахад ашиглахад

Та бараа бүтээгдэхүүн үйлчилгээний зураасан кодоо компаниудын электрон мэдээллийн глобал бүртгэлд бүртгүүлснээр олон улсад сурталчлах гадаадын худалдааны түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэх боломж бүрдэх юм.

Яаж бүртгүүлэх вэ?

'GS1 Монгол€' нийгэмлэгийн зураасан код хэрэглэгч гишүүн бол та үнэ төлбөргүй бүртгүүлэх эрхтэй.

Бүртгүүлэхэд шаардагдах мэдээлэл юу вэ?

Танай байгууллагын ерөнхий холбоо барих мэдээлэл болон ямар ангиллын, ямар дугаар бүхий зураасан код эзэмшдэг талаар мэдээлэл байх юм. Хэрэв та бүртгүүлэх бол дор хавсаргасан файлын дагуу бүх мэдээллээ англи хэл дээр бөглөж, мэйлээр бидэнд ирүүлэхэд болно.

GEPIR-т бүртгэлтэй эсэхээ хэрхэн шалгах вэ?

  1. Хэрэв танай байгууллага GEPIR-т албан ёсны бүртгэл хийлгэсэн бол аль нэг дурын бүтээгдэхүүний 13 орон бүхий тоон утгыг оруулахад тухайн зураасан код эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.
  2. Хэрэв албан ёсоор бүртгүүлээгүй үед зураасан кодны 13 орон бүхий тоон утгыг оруулвал тухайн зураасан код нь “GS1 Монгол” нийгэмлэгээс олгогдсон гэх ерөнхий мэдээлэл гарах бөгөөд зарим тохиолдолд мэдээлэл огт гарахгүй.

Та бүхэн доорх линкээр орж, SEARCH BY GTIN цонхонд өөрийн бүтээгдэхүүний 13 орон бүхий тоон утгыг оруулж хайна уу.

http://gepir.gs1.org/index.php/search-by-gtin

Худалдааны эд зүйлсийн глобал дугаар (ХЭЗГД) буюу дахин давтагдашгүй цор ганц зураасан кодоор, Тээврийн чингэлгийн серийн дугаар (ТЧСД)-аар, Байршлын глобал дугаар (БГД)-аар эсвэл компаний нэрээр хайх боломжтой юм. Зарим орнуудад үр дүн нь HTML болон XML тэмдэглэгээт хэлээр гарч ирдэг.

alt

1. GTIN ХЭЗГД -худалдааны эд зүйлсийн глобал дугаараар хайх

ХЭЗГД нь худалдах худалдаалах зэрэг худалдааны үндсэн үйл ажиллагааг автоматжуулахад тусалж байдаг. ХЭЗГД нь нийлүүлэлтийн хэлхээний аль нэг цэгт үнэ тогтоогдсон захиалагдсан, нэхэмжлэгдсэн ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд олгогдсон байдаг. Гол ач холбогдол нь бүтээгдэхүүний тухай энэхүү мэдээлэл нь зураасан кодноос дахин сэргээгдэх бөгөөд мөн GS1 eCom мессежээр солигдох, Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээнд нэвтрэх боломжийг олгож байдаг. Доорх хүснэгтээр үзүүлсэн ХЭЗГД-уудаар хайх боломжтой юм.

alt

2. SSCC- (ТЧСД)- Тээврийн чингэлэгийн серийн дугаараар хайх

ТЧСД нь нийлүүлэлтийн хэлхээгээр зохицуулагдах шаардлагатай тээвэрлэлт хадгалалтад зориулагдсан ямар нэг нэгдлүүдэд агуулагдах бүтээгдэхүүний GS1 тодорхойлогч түлхүүр юм. ТЧСД нь бүтээгдэхүүний тээвэрлэгдэх мөчлөгйн хугацаанд олгогдсон GS1 логистикийн шошгон дээр байх Мэдээллийг тодотгогч (00) дугаартайгаар олгогддог албан ёсны дугаар юм.

ТЧСД нь дараах бүтэцтэй байна:

alt

3. GLN БГД - Байршлын глобал дугаараар хайх

БГД нь байршил дахь GS1-ийн тодорхойлогч түлхүүр юм. БГД нь нийлүүлэлтийн хэлхээн дэх харилцаа холбооны үр ашгийг нэмэгдүүлэх, урьдчилан тодорхойлсон мэдээллийг дахин сэргээх шаардлагатай үед хууль ёсны ААН-үүдийн бодит байршлыг тодорхойлоход ашиглагддаг. БГД нь GS1 eCom мессэж болон Мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээн дэх мэдээлэлд нэвтрэхэд урьдчилсан нөхцөл болж байдаг.

alt

БГД -ын нэмэлт дугаар буюу Мэдээллийг тодотгогч (МТ)

БГД нь дотоод үйл ажиллагаанд ашиглагдах МТ (254) нэмэлт дугаарыг ашиглах боломжтой. МТ (254)-ийг ашиглах үед бодит байршлыг тодорхойлох МТ (414)-тэй заавал холбогдсон байх ёстой бөгөөд энэ нь EPC шошго/ RFID/ GS1-128 тэмдэгт, GS1 датабар кодуудад ашиглагдах боломжтой юм.

4. Компанийн нэрээр хайх

ААН-үүдийн улсаар болон нэрээр нь тодорхойлох. Энэ тохиолдолд та тодорхой гудамжны хаяг, зип болон шуудангийн хаяг, хотын мэдээлэл, компаний нэр, улсын нэр нь албан ёсоор гарч ирдэг.

alt

Зураасан кодоор хайх жишээг үзүүлж байна. "Search barcode" цэсийг сонгоод гарч ирсэн нүдэнд зураасан кодоо бичнэ.

alt

Жишээ нь: Стимо ХХК ны 8656002575170 кодыг сонгож хайлт хийхэд гарч ирсэн мэдээллийг танилцуулж байна.

alt

"Stimo" Co.,Ltd
10th khoroo
Bayanzurkh district
UB-36, POB-101 Ulaanbaatar
Mongolia
N.Bazarragchaa
Tel:976-11-480473
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (GEPIR registry template.xlsx)GEPIR registry template[ ]9 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865